Оросын иргэн 24 настай Павел Сапожников орчин үеийн хүн боловч 1100 оны хэв маягаар амьдардаг. Тэрээр Оросын эртний өвөг дээдсийн заншлаар амьдраад 8 сар болж байна. Павел 1000 жилийн өмнөх фермийн үлдэгдэл дээр орчин үеийн харилцаа холбооноос тасарч ганцаараа амьдарч буй ажээ. Тэрээр Алексей хэмээх найзтайгаа хамтран орчин үеийн соёл хүмүүсийн сэтгэл зүйд муугаар нөлөөлдөг гэдгийг батлахын тулд дээрх төслийг өнгөрсөн оны есдүгээр сард эхлүүлж, ирэх тавдугаар сард дуусгахаар төлөвлөжээ. Тэр дундаа амьд үлдэхийн төлөөх олон сорилттой тулгарахын тулд өвлийн улирлыг зориуд сонгон авчээ. Ингээд архелогийн мэдээлэлд тусгагдсан 10-р зууны Орос байшинг сонгосон бөгөөд ан гөрөө хийж, загас барин хооллож байна. Түүнийг эрдэмтдийн баг хянаж байгаа бөгөөд харилцаа холбооноос таслагдаж, хэнтэй ч холбоо барихгүй байх нь гол шалгуур болдог юм.
















Сэтгэгдэл (2)