Бразилийн эрдэмтэд дэлхийн нэгдүгээр дайнаас хойш харагдаагүй далайн гахайны шинэ төрлийг илрүүллээ. “Araguaia” хэмээх голоос энэ амьтныг олсон бөгөөд хоёр сая жилийн өмнө Өмнөд Америкийн голд байсан бусад төрлүүдээсээ тусгаарлагдаж үлдсэн гэж үздэг. Гэхдээ шүдний хувьд бага зэрэг өөр боловч бусад далайн гахайтай генийн хувьд тохирч байна. Дээрх голд нийтдээ 1000 орчим төрлийн амьтан байдаг ажээ. Гэхдээ голоос ийм ховор далайн гахай олдож байсан тохиолдол цөөн юм. Өмнөд Америкчууд далайн гахайг усны амьтдаас хамгийн ухаантай нь гэж хүндэлдэг байна.



