
Германд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэх гэж байсан нэгэн эмэгтэй сэтгэлээ засах гэж архи хэрэглэсэн байна. Гэвч өвчтөний цүнхэн дэх архийг харсан сувилагч эмч нарт хэлсэнээр, хагалгаа хийхээ зогсоосон харамсалтай хэрэг гарчээ. Өвчтөнүүд хуучин муу элэгнээсээ салах гэж байхад энэ баярт явдлыг тэмдэглэх нь зөв гэж та гайхаж байна уу? Тэгвэл ийм хүнд хагалгаа хийлгэх өвчтөнүүд зургаан сарын өмнөөс архины хэрэглээгээ зогсоох шаардлагатай байдаг гэнэ. Учир нь шинэ элэг суулгасан даруйд хүндрэл учруулж, цусыг бохирдуулдаг аж. Дээрх явдлаас үүдээд нийт өвчтнүүдэд архи хэрэглэхгүй байхыг Герман даяар сануулжээ.