Өчигдөр шөнө Майами Хит болон Сан Антонио Спөрс багуудын энэ улиралын анхны тоглолт Хитийн талбайд болж өнгөрлөө. Тус тоглолтонд 113:101 харьцаатай талбайн эзэд хожисон байна. Майамигаас дөрвөн тоглолт өнжөөд байсан Уейд эргэн ирж сэлгээнээс тоглолтыг эхлүүлсэн юм.Майами багаараа сайн тоглож маш өндөр хувьтай довтолсон байна. Тэр тусмаа К.Бошын дундын зайн шидэлтүүд дараалан амжилттай болж багаа хожилд хүргэсэн гэхэд болно. Бош сүүлийн таван тоглолтын дөрөвт нь 60 -аас дээш хувьтай довтолж байна. Харин самбарт Хит илүүрхэж 37 самбар авсан бол Спөрс 28 самбараас бөмбөг авалт хийжээ. Т.Данкан ердөө самбараас гуравхан удаа бөмбөг авалт хийсэн муу амжилт үзүүллээ.



















































