
Виктор Синголани, Эдит Касас нарыг гэрлэхэд сүйт бүсгүйн ар гэрийнхэн маш их уурлаж, эсэргүүцэж байлаа. Учир нь Виктор бол Эдитийн ихэр эгч, загвар өмсөгч Иоханнагийн амь насыг 2010 онд хөнөөсөн алуурчин ажээ. Виктор бүсгүйг 20 насны төрсөн өдрийнх нь өмнөхөн толгойд нь хоёр удаа буудсаныхаа төлөө 13 жилийн ял авчээ. Гэхдээ хосууд энэ хэрэг гарахаас өмнө дотно харилцаатай байсан бөгөөд Виктор өөрийгөө ямар ч буруугүй гэж удаа дараа нотолсоор байв. Сүйт бүсгүй Эдит Касас “Виктор гэм зэмгүй хүн. Би галзуу биш. Зүгээр л бие биетэй хайртай” хэмээн ярьсан юм. Ингээд гэмт хэрэгтэн ялаас мултарч, хосууд гэрлэсэн боловч гэр бүлийнхэн нь хүлээн зөвшөөрч чадалгүй, охиндоо ямар ч хөрөнгө өвлүүлээгүй байна. Ээж нь “Эдит бол аймшигтай урвагч” хэмээн хэлжээ.