Америкийн зураач Мигель Кардона нэг удаагийн ундааны савыг уран бүтээлийн талбар болгон өөрчилж чаджээ. Тэрээр өнгөрсөн жилээс эхлэн саван дээр хүний нүүр, амьтан зэрэг төрөл бүрийн дүрснүүдийг нь зурсан нь хэрэглэгчдэд ихэд таалагдсан юм. Аяган дээрх зурагнууд нь энгийн боловч Кардона бүтээгдэхүүнээ интернэтээр дамжуулан амжилттай борлуулах болжээ.















