
Тайландын ерөнхий сайд Ингклак Шинаватра өчигдөр сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудтай уулзжээ. Хэдийгээр жагсагчид сонгууль явуулах байруудыг хаасаар байгаа ч ирэх хоёрдугаар сарын 2-нд буюу товлосон хугацаанд явагдана гэдгийг мэдэгдлээ. Өнгөрсөн оны 11-р сараас эхэлсэн ерөнхий сайд Инглак Шинатраг огцруулахын төлөө жагсаал хүчээ авч, парламент татан буугдсан юм. Ингэснээр ерөнхий сайд хуулийн дагуу дахин сонгуулийн товийг зарласан билээ.