
Сьерра-Леоне улсын уул уурхайн гол дүүрэг болох Коногоос 125 каратын очир эрдэнэ олджээ. Энэ нь дэлхийд эрдэнэсийн нөөцөөрөө дээгүүрт ордог тус улсаас бүхлээрээ олдсон хамгийн том очир эрдэнэ юм байна. Хэлбэр дүрсээ алдаагүй, эвдэрч гэмтээгүй 100-гаас дээш каратын эрдэнэсүүд нь хамгийн ховор эрдэнийн чулуунд тооцогддог. Сайн чанарын энэ чулуу 218 мянган долларын үнэ хүрчээ. Өмнө нь Сьерра-Леониос 23,56 каратын эрдэнэ олдож байсан гэнэ.