
Луисвиллийн их сургуулийн эрдэмтэд уушигны хорт хавдрыг эрт үед нь таньж илрүүлэх арга бодож олжээ. Өвчтнүүдийг нүүрстөрөгчийн ислийн найрлагатай тусгай сорил руу үлээлгэх замаар уушигны хавдрыг эрт илрүүлэх болсон байна. Эрүүл хүний уушгинд нүүрстөрөгчийн исэл хэвийн гарах ёстой. Туршилт явуулж үзэхэд дөрөв хүн тутмын гурвынх нь эрсдэлийг зөв тооцдог болохыг илрүүлжээ. Ингэснээр өвчтнүүдийн 80 хувийг уушигны хорт хавдраас сэргийлж чадна гэж үзэж байна.