АНУ-ын Калифорни мужийн орон нутгийн 17 нэгжид ган гачгийн аюул нүүрлэж, ойрын дөрвөн сарын хугацаанд усны эх үүсвэргүй болно гэдгийг эрх баригчид мэдэгдлээ. Энэ бүс нутгийн 11 мянган оршин суугч ундны усаа төлбөр төлж авахын тулд мөнгөө хуримтлуулах эсвэл усны төхөөрөмжүүдийг засах гэсэн хоёр сонголттой тулгараад байгаа ажээ. Калифорни мужид нийт 3,000 гаруй ус түгээгүүрийн агент ажилладаг гэсэн судалгааг Америкийн эрүүл мэндийн газраас гаргасан байдаг. Тиймээс эдгээр хүмүүсийн ундны нөөцийг бүрдүүлж өгөхийн тулд машинаар ус тээвэрлэх, газрын гүнийг ухаж, ус гаргах зэргээр бололцоотой бүхнийг хийнэ гэж албаны хүмүүс мэдэгджээ. 500 мянган хүнийг устай болгохын тулд дор хаяж, 3 сая долларын өртөгтэй эх үүсвэрийг малтах шаардлагатай болж байна.
