
Реал Мадрид клуб Атлетико Билбао клубын талбай дээр зочилж тоглоод 1:1 –ийн харьцаатай тэнцэж, оноо хуваалаа. Тоглолтын явцад супер од Криштиану Роналдугаа алдсан нь ийм үр дүн гаргахад шууд нөлөөлсөн. Роналду тус тоглолтын 74 дэх минутанд улаан хуудас авч тоглолтоос хөөгдсөн юм. Ингэснээр тэр дараагийн тоглолтыг сэлгээний суудлаас үзэх учиртай. Реал Мадрид клуб тэргүүлэгчээс гурван оноо алдаж хүснэгтийн гуравдугаар байранд бичигдэж байна.
24tsag.mn