
Японд суугаа Их Британийн элчин сайд Тим Хитченс ерөнхий сайд Шинзо Абег буруугаа хүлээхийг шаарджээ. Тим Хитченс хөрш орнуудтайгаа харилцаагаа сайжруулж, таатай уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд “Ясукини” цогцолборт айлчилсан түүхэн алдаагаа хүлээн зөвшөөрөхийг шаардаж байна гэжээ. Япон, Солонгос, Хятадын харилцаанд таагүй нөлөө үзүүлсэн дээрх алхам нь бүс нутгийн тогтворгүй байдалд нөлөөлсөн гэж тэрээр үзэж байна. Ясукини нь дэлхийн хоёрдугаар дайны үед амь үрэгдсэн 2,5 сая япон залуус, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн дурсгалыг хүндэтгэх цогцолбор билээ. Хятад, Өмнөд Солонгос, Япон улс нь Хятадын нутагт дэвсгэрт орших тэнгисийг булаалдаж, маргаан өрнүүлдэг юм. Японы удирдагчид 2006-2007 онд уг маргаантай асуудлыг шийдэгдээгүй байхад Юсукинид айлчлахгүй гэдгээ мэдэгдэж байсан ч ерөнхий сайд Шинзо Абе өнгөрсөн 12-р сард айлчилсан нь хөрш орнуудын дургүйцлийг хүргэсэн юм.