
Украины нийслэл Киев хотод хоёр сар гаруй тэмцэл өрнүүлж буй босогчид ерөнхийлөгч Виктор Януковичийн хүчийг сулруулах зорилгоор үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжийг хайж эхэлжээ. Тэд үндсэн хуульд өөрчлөлт оруулсанаар ерөнхийлөгчийн дарангуйллын дэглэмийг устгаж, засгийн эрхийг ард түмэнд шилжүүлнэ гэж мэдэгдсэн байна. Тиймээс шинэ үндсэн хуулийн төслөө боловсруулсан ажээ. Тэмцэгчид төр захиргааны барилгуудыг эзэлж, цагдаа нартай мөргөлдсөний дараа баривчлагдсан 100 гаруй хүнд өршөөл үзүүлэх саналыг парламентаас гаргасан. Гэвч тэмцэгчид ерөнхийлөгч Виктор Януковичийг огцрохыг шаардаж байна.