
Төв аймгийн Баян-Өнжүүл сумнаа хаврын тэргүүн сарын шинийн хоёронд азарганы уралдаан боллоо. МУ –ын алдарат уяач Ц.Жамбалсүрэнгийн хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгийн мялаалга болгож хийсэн уг уралдаанд 60 гаруй азарга тоосоо өргөжээ. Тус уралдаанд Алтанбулаг сумын аймгийн алдарт уяач Батмөнхийн Батхүүгийн мөлүү хээр азарга түрүүлж, О.Тагарваа хувилгааны саарал азарга аман хүзүүдсэн байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)