
“King of Ink Land King Body Art The Extreme Ink-Ite” гэдэг нэртэй Английн иргэнд иргэний үнэмлэх олгохоос татгалзсан тул нэрээ өөрчлөхөөс өөр аргагүй болжээ. 34 настай тэрээр 2009 онд нэрээ Body Art болгон богиносгож жолооны үнэмлэх авч байсан гэнэ. Харин иргэний үнэмлэхийг бүтэн нэрээрээ авах ёстой. Гэвч түүний урт нэрийг иргэний үнэмлэхэн дээр бичиж багтахгүй учраас King of Ink болгон өөрчилсөн байна. Урт, богино нэртэй байх нь хүний эрх боловч иргэний үнэмлэхэн дээр нэрээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл бараг үгүй учраас ихэд чухалчилдаг байна. Тэрээр нүүрээрээ дүүрэн шивээстэй гэдгээрээ олны танил болсон нэгэн ажээ.