Өнгөрсөн онд АНУ-ын Колорадо мужийн Брекенридж цанын баазад болсон олон улсын цасан баримлын аварга шалгаруулах тэмцээнд Монголын уран бүтээлчид гурван толгойтой мангасыг дарж буй морьт баатрын бүтээлээр өрсөлджээ. Амьдралын тэмцлийг харуулсан энэхүү цасан баримал нь үзэгчдэд ихэд таалагдаж байв. Харин энэ оны нэгдүгээр сарын 24-25-ны хооронд болсон дараагийн тэмцээнд Ц.Батмөнхөөр ахлуулсан О.Алтанбаяр, Б.Говьсайхан нарын багийн гишүүд цасан баримлаар олны таашаалд нийцсэн гэсэн шагнал хүртсэн байна.









