
Нью-Йорк хотын иргэн Бенжамин Смид винтов буу, хутгаар зэвсэглэж ерөнхийлөгч асан Жеорж Бушийг амийг хөнөөнө хэмээн заналхийлсэн гэсэн гомдлыг холбооны шүүхэд хэлэлцэж байна. Смид нь ерөнхийлөгчийн ихэр охин Барбарад дурласан талаар Манхэттэний шүүхэд ирсэн хавтаст хэргийн материалд дурджээ. Смид гэрээсээ гарч явахдаа Жеорж Бушийн гэрт очиж, амийг нь хөнөөхөөр явсан тухай зурвас бичиж үлдээсэн аж. Уг зурвасанд “Би лууг дийлэх ёстой. Барбара Буш бол минийх...” гэж бичсэн байв. Ингээд гэртээ байсан хутгыг авч зугтсан ажээ. Одоогоор сэжигтнийг баривчлан шалгаж байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Смид, Барбара хоёр салаад удаагүй байгаа гэнэ.