
Хятадууд хойд туйл буюу Антарктид тив дэхь судалгааг шинэ шатанд гаргахаар орчин үеийн агаарын хөлөг, мөс хагалагчийг илгээхээр төлөвлөжээ. Уг агаарын хөлгөөр судлаачдад нэн шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг тээвэрлэх юм байна. Харин “Цасан луу” нэртэй мөс хагалагчаар их хэмжээний мөсийг цөмлөхөөр өнгөрсөн 12-р сараас нэгдүгээр сарын 7-ныг хүртэл амжилттай туршжээ. Ингэснээр Хятадын дөрөв дэхь судалгааны багийн материаллаг бааз хангалттай бүрдсэн гэж үзэж байна. Хятад улс 1984 онд анх Антарктид тивд судалгаа явуулахдаа гурван станцыг үүсгэн байгуулж байсан түүхтэй.