
Чойжин ламын сүм музейн нэхэмжлэлтэй "Чоно" группт холбогдох иргэний хэргийг өчигдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхэд хэлэлцлээ. Тус группийн авто зогсоол болгон ашиглаж буй газар нь Чойжин ламын сүм музейн эзэмшлийнх бөгөөд тус музейн хамгаалалтад багтдаг юм. Музей уг нь улсын нэгдүгээр зэргийн хамгаалалттай байдаг бөгөөд "Чоно"-ынхон үүнийг үл ойшоож, Соёлын өвийн тухай хууль зөрчин газрыг нь ашиглаж байгааг эсэргүүцэн иргэд шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Шүүх хурлаар энэ хэргийг хэлэлцэх үед хариуцагч "Чоно" группийнхэн хууль зөрчсөн гэдгээ хүлээж, эвлэрэх хугацаа олгох, энэ хугацаанд газрыг нь чөлөөлөх асуудлыг музейн удирдлагатай ярилцаж тохирох хүсэлт тавьсан аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)