зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Таны хүүхэд мэдлэгээрээ ялгарна

2014-2-10
0
ЖИРГЭХ

119
Монголчууд сурган хүмүүжүүлэх баялаг өвтэй ард түмэн. Нүүдэлчин түмэнд гэрийн сургалт хүмүүжил нь үндэсний тоглоом наадгайгаар дамжин илэрч байсан.

Хотжилт эхэлж танхимын сургалттай болсон бид самбар шохойны хоршлоос харшилтай болтлоо хичээл зааж, Эйнштейн, Маркс, Менделев нарын хөргөөр тохижсон танхимд хичээлээ явуулдаг байлаа. Харин одоогийн техник технологийн хөгжил бидний амьдарлын бүхий л салбарт нэвтэрч “ухаалаг” бүтээгдэхүүнүүд өдөрбүр шинээр төрөн гарсаар байна. Энэ нь зарим үйлдвэрлэл үйлчилгээнд өргөн хүрээтэй нэвтэрч, цаг хэмнэх, ажил хөнгөвчлөх гайхамшгууд бий болсоор байгаа. Харин боловсрол сургалтын салбарт ямар байна. Цахим сургалт, цахим номын сан гээд олон зүйлийг нэрлэж болно. Харин хүүхдийн оюун санааны хөгжил мэдлэгийн орон зайг тэлэхэд шууд үйлчлэх хэлбэрээр нэвтрээгүй байгаа гэхэд болно. Энэ нь бид өөрсдийн онцлог шинжээ хадгалсан үр дүн бүхий арга хэлбэр, материаллаг баазаар сургалтын ажлаа баяжуулах хэрэгтэй гэсэн үг юм.
a-mergejil

Сургуулийн өмнөх болон бага ангийн хүүхдүүдийн сурч боловсрох орчин хүүхдийн оюуныг хөгжүүлэхэд дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүй гэсэн шүүмжлэл боловсролын салбарынханд хаяглагддаг. Сургуулийн барилга обьект, ширээ сандалд хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ хүүхэд багачуудын оюуны хөгжлийн суурь хөрсийг тэтгэж, мэдлэгтэй төгс иргэнийг бий болгох нь эцэг эх, багш бүрийн эрхэм зорилго. Энэ зорилгын дор “Гэрэлт Тайёо” компани хөрөнгө гаргаж хүүхэд багачуудад зориулсан танин мэдэхүйн багц картыг гаргажээ.

Байгаль, ардын уламжлал, спорт, Монгол орны аймаг сумд, улс орны далбаа,  геометр, ертөнцийн гурав, монгол үндэстний хувцас, оньсого, таван хошуу мал зэрэг өргөн хүрээг хамарсан нийт 26 багц төрөлтэй аж. Нэг багцад 26-30 зураг тайлбартайгаар багтсан картны зургийг уран зургийн аргаар  зурж, сайн чанартай хэвлүүлэхэд багагүй хөрөнгө мөнгө зарсан нь харагдана.

ertonziin-3
Танин мэдэхүйн энэхүү картаар хүүхэд багачууд тоглосноор таах, харах зэрэг ерөнхий ажиглалт хийхээс гадна харьцуулж тогтоох, цээжлэх зэргээр хүүхдийн оюун ухааныг задлах, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх давуу талтай гэж боловсролын мэргэжилтэн дүгнэж байна.

2012-2016 онд боловсролын салбарт хэрэгжүүлэх “Эрдэм боловсролтой Монгол хүн”, Хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого баримтлан, үндэсний шинэ стандарт нэвтрүүлэх”, “Монгол ахуй, уламжлал, ёс заншил, түүх, соёлын онцлог шингэсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэхүү танин мэдэхүйн карт хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж буйгаа санаачлагчид хэлж байгаа юм.

ТАТО картын ихэнх хэсгийг Монгол ардын зан заншил уламжлалыг илтгэсэн оньсого, монгол гэрийн  хэрэглэл, монгол цаг тоолол, таван хошуу мал зэрэг  багцууд эзэлж байна. Энэ нь мартагдаж буй үндэсний өв соёлыг хүүхдүүдэд таниулах, цаашлаад тогтоон цээжлэх, дагаж мөрдөхөд хувь нэмрээ оруулах биз. Мөн багш нарт хичээлээ үр дүнтэй явуулах гарын авлага болж чадах юм.

Цаг үеийн онцлог, хүүхдийн сэтгэхүйг орчин үетэйгээ холбосон, үндэсний агуулгатай тоглоом, гарын авлагыг гаргаж, сурган хүмүүжүүлэх өв уламжлалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа “Гэрэлт Тайёо” компанийн санаачилгыг бид дэмжих ёстой.
hogjim1
Архи үйлдвэрлэж, тамхи импортлох нь ашигтай гэж үздэг жишгийг сөрж, ирээдүйнхээ төлөө хөрөнгө гаргаж, танин мэдэхүйн карт хэвлэх ажлыг эхлүүлсэн “Гэрэлт Тайёо” компанийн энэхүү ажлыг Боловсролын сайд Л.Гантөмөр үнэлж, анхааралдаа авсан нь санаачлагчдад том урам болжээ.  Салбарын сайд нэгдүгээр сургууль дээр зочлохдоо ТАТО картыг үзэж, зөв зүйтэй ажил хэмээн үнэлжээ.

Энэхүү 26 багц танин мэдэхүйн карт нь хүүхэд бүрийн өөрийн хүсэл эрмэлзлээр суралцах бололцоог дэмжиж,  өөрөө сонголт хийх боломжийг нээхээс гадна картыг үзүүлэх, таалгах зэргээр гэр бүлийн гишүүдийн харилцаа, оролцоог нэмэгдүүлсэн онцлогтой хэмээн анхны хэрэглэгч болсон эцэг эх, багш нар ам сайтай байна. Зөвхөн оньсого гэсэн нэг багц картаар хүүхэдтэйгээ таалгаж тоглоход хүүхэд 30 оньсого, тийм хэмжээний дүрсийг танин мэдэж цээжлэх боломжтой  юм.
jil1
Монгол үндэсний ахуй соёлыг багачуудын нас, сэтгэц, ой тогтоолтын онцлог, чадварт тохирсон, авсаархан зураг бүхий ил тайлбартай энэхүү карт хүүхдүүдийн ертөнцтэй танилцах нэг гүүр болно гэдэгт итгэж буйгаа хэвлүүлэгчид өгүүлж байна. Тэд картын зургийг уран сайхны болон графикийн аргаар зуруулж, нугардаггүй хуулардаггүй сайн чанарын цаасан дээр хэвлүүлж хийц чанарт нь их анхаарчээ. Уг картыг үндэсний үйлдвэрээ дэмжигч “Мix trade” хэвлэлийн компанид захиалж хэвлүүлжээ.

Бидний хүүхэд багачууд янз бүрийн орчинд өсч хүмүүжиж байгаа. Ирээдүйд өөр өөрийн гэсэн онцлогтой хүн болж, тодорхой баялгийн эзэд болно. Гэхдээ монгол хүүхэд бүр мэдлэг оюун төгс болж өсөх нь бидний бахархал бас том эрмэлзэл юм. Тийм болохоор энэ зүгт хийж байгаа сайн үйл, зөв санаачилга бүрийг дэмжих сэтгэл хүн бүрт байх ёстой.

“Гэрэлт Тайёо” компанийн “ТАТО” танин мэдэхүйн карт номын дэлгүүрүүдээр тараагджээ.

“Хүүхэд мэдлэгээрээ ялгарвал гоё” гэсэн уриаг тэд дэвшүүлжээ.

Монголын үрс маш олон бас мэдлэг оюун төгс, эх оронч иргэд болтугай.

Сайн үйлс бүхэн дэлгэрэн дэвжиг.
huuhed
Б.Буд
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.9.90.233)
    saihan yum baina
    2014 оны 02 сарын 10 | Хариулах
  • Зочин (203.169.54.13)
    Хүүхдэдээ авмаар байна
    2014 оны 02 сарын 10 | Хариулах
  • Зочин (203.169.54.13)
    тоо тооллыг нь хаанаас авч болох уу 24ийнхэн
    2014 оны 02 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    9 цаг 9 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    9 цаг 12 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    9 цаг 37 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    10 цаг 18 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    11 цаг 28 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    11 цаг 38 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    11 цаг 59 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    12 цаг 45 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    12 цаг 57 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    13 цаг 4 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    13 цаг 55 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    14 цаг 7 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын 106 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
    14 цаг 40 мин
  • АНУ онц аюултай хэмээн дүгнэсэн таван цагаачийг Эсватини улс руу албадан буцаав
    14 цаг 55 мин
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
    15 цаг 14 мин
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
    15 цаг 50 мин
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
    15 цаг 53 мин
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
    16 цаг 2 мин
  • Бүгд Найрамдах Киргиз Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    17 цаг 52 мин
  • Баян-Өлгий аймгийг зорьж буй иргэдийн анхааралд...
    18 цаг 1 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК