
АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилт энэ сарын 24-нд эхэлж ирэх дөрөвдүгээр сарын 18-ны өдөр дуусах юм байна. Цэргийн хээргийн сургуулилтад АНУ-ын 12500 гаруй цэрэг оролцохоос гадна орчин үеийн зэвсэг техник ашиглах юм. Хойд Солонгос энэхүү сургуулилтыг эсэргүүцэж, өдөөн хатгалга гэж нэрлэжээ. Цэргийн сургуулилт хийсний хариуд Хойд Солонгос АНУ-ын төлөөлөгчийг Пхеньянд ирүүлэхээс татгалзсан байна. Уг төлөөлөгч Хойд Солонгост 15 жил ял эдэлж буй АНУ-ын иргэн Кеннид Бэйг суллуулах асуудлаар ярилцах гэж байжээ.