22 дахь удаагийн өвлийн олимп техникийн саатлын улмаас тав биш дөрвөн цагирагтайгаар нээлтээ хийсэн билээ. Үүнтэй холбогдуулан тус ажиллагааг хариуцаж байсан техникч Борис Авдеевыг бусдад хорлогдсон тухай Америкийн хэвлэлүүд мэдээлж байсан. Тэгвэл энэхүү мэдээллийг Оросын төв мэдээллийн “1nsk.ru” сайт үгүйсгэлээ. Тэдний мэдээлж буйгаар Борис Авдеев хүчдэлд цохиулсаны улмаас, сүүлийн цагираг дэлгэгдээгүй аж.
Мөн “Сочи”-гийн олимпийн зохион байгуулагчид энэхүү мэдээллийг анх тараасан “The Daily Currant” шар сонин “Баталгаагүй мэдээлэл гарахгүй байхыг хүсч, Орос улсыг хүндэтгэхийг хүссэн” байна.
Тус мэдэгдлийн дараа “The Daily Currant” сонины редакци худал мэдээлэл цацсаныхаа төлөө уучлалт гуйжээ.
А.Анар


























































Сэтгэгдэл (1)