Алжирийн “C-130 Hercules” гэдэг цэргийн онгоц осолдож 76 хүн амиа алдсан талаар дэлхийн хэвлэлүүд шуугьж байна. Ослоос амьд үлдсэн нэг хүн тархиндаа хүнд гэмтэл авчээ. Онгоц Алжирийн төвөөс 2000 километрийн зайтай орших өмнөд мужаас хөөрч, 1400 метрийн өндөртэй уул мөргөсөн байна. Ослын шалтгааныг хүчтэй цасан шуурга болж, үзэгдэх орчин саарсантай холбон тайлбарлаж байна. Харин онгоцонд зорчиж явсан хүмүүсийн тоо маргаантай байгаа ажээ. Онгоцонд багийн гишүүдээс бүрдсэн 77 хүн зорчиж явсан гэж мэдэгдэж байгаа ч орон нутгийн хэвлэл 103 зорчигчтой байсан гэж батлажээ.



