
Лалын шашинт бүлэглэлүүд өвлийн олимпийн наадам болж буй Сочи хотод газар хөдлөлт болохын төлөө залбирахыг дагагчдаасаа шаардаж байна. Тодруулбал, ОХУ-ын Кавказад оршин суудаг лалын шашинтнууд “Газар хөдөлж, хотыг усанд живүүлж өгөөч” хэмээн залбирч байгаа талаар хэвлэлүүд мэдээлжээ. Мөн лалын шашинт өвөг дээдсийн минь цусыг урсгасан газар дээр олимпийн наадам зохион байгуулахыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэнэ. Сочигийн олимпийн өмнөхөн лалын шашинтнууд халдага үйлдсэн билээ. Гэхдээ Оросын эрх баригчид гэмт этгээдүүдийг баривчилсан гэж мэдэгдэж байсан юм.
Сэтгэгдэл (4)