
“Левада төв” хэмээх судалгааны байгууллагаас Оросын насанд хүрсэн 1600 хүнээс түүвэрчилсэн судалгаа явуулж, 48 хувь нь хайр дурлалтайгаа учирсан болохыг тогтоожээ. Хайр дурлалтайгаа учирсан эрчүүдийн 56 хувь нь романтик мэдрэмж авдаг бол эмэгтэйчүүдийн 40 хувь мөн тийм сэтгэл хөдлөлд автдаг гэж хариулсан талаар Риа-Новости агентлаг мэдээлсэн байна. Мөн судалгаанд оролцогчдын 46 хувь нь олон нийтийн газар болзож буй хосуудад саад болохыг хүсэхгүй хэмээн хариулжээ. 1998 онд ийм судалгаа явуулахад оролцогчдын 33 хувь нь олон нийтийн газар болзох дуртай гэж үзсэн байна. Энэ жилийн санал асуулгаар Орос иргэдийн 10 хувь нь гудамжинд үнсэлцэхэд аз жаргалыг мэдэрдэг хэмээн хариулжээ.