
Эрчүүд тэмдэглэлт ойн өдрөө тэр ч бүү хэл валентины бэлгээ мартах нь хэвийн үзэгдэл боловч тэд илүү романтик байдаг гэнэ. Нэгэн судалгаагаар эрчүүдийн 48 хувь нь, эмэгтэйчүүдийн 28 хувь нь анхны харцаар дурладаг болохыг тогтоожээ. “Normal Bar” байгууллагаас дэлхий дээрх янз бүрийн соёлтой 10 мянга гаруй хүмүүсийг оролцуулан харилцааны судалгаа явуулсан байна. Онлайнаар явуулсан судалгааны мэдээлэлд үндэслэн хүмүүсийн 74 хувь харилцаандаа аз жаргалтай байдаг гэсэн дүнг гаргажээ. Мөн судалгаанд оролцогч эрчүүдийн ердөө 15 хувь нь нууц амрагийн харилцааг хүлээн зөвшөөрсөн гэнэ. Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү хайртыгаа үнсэж, өхөөрдөн дуудаж, сэтгэлээ илэрхийлдэг байна.