
Сочигийн олимпод оролцож буй 1000 гаруй тамирчнаас сэргээшийн шинжилгээ авсан талаар олон улсын олимпийн хорооноос мэдээллээ. Нийт 1,116 сорилын 225-ыг нь тэмцээний үеэр, 891-ийг нь Олимпийн наадмын бэлтгэлийн үеэр авсан байна. Олимпийн наадам дуусахаас өмнө буюу энэ сарын 23-ны дотор 2,453 сэргээшийн сорилыг авч дуусгахаар төлөвлөжээ.