
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Япон, Өмнөд Солонгос, Малайз, Филиппинд ирэх дөрөвдүгээр сард айлчлах болсон талаар Цагаан ордноос мэдээллээ. Айлчлалын гол зорилго нь Ази-Номхон Далайн бүс нутагтай дипломат харилцаагаа сайжруулж, аюулгүй байдлаа бэхжүүлэх юм байна. Тэр дундаа Хойд Солонгост ихээхэн анхаарал хандуулж байгаа ажээ. Обама өөрийн хамтран зүтгэгч болох Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Ген Хитэй хамтран Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй улс болгохын төлөө хүчин чармайлт гаргаж байна хэмээн Синьхуа агентлаг мэдээллээ. Малайзад айлчлах үеэрээ ерөнхий сайд Нажиб Разактай уулзаж, эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагаа бэхжүүлэхийг зорьж байна. Харин АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өнгөрсөн онд Хятад, Индонези улсад айлчилсан билээ.