
НҮБ-ын элчийн удирдан явуулж буй Сирийн сөргөлдөгч талуудын хэлэлцээрийн хоёрдугаар шат гурав дахь өдрөө үргэлжилж байна. Оролцогч талууд өөр өөрсдийнхөө байр суурийг тулгаснаар шийдэлд хүрэхэд төвөгтэй болжээ. Босогчдын талынхан гал зогсоох гэрээ байгуулж, улс төрийн хоригдлуудыг суллан шилжилтийн Засгийн газар байгуулах саналтай байгаагаа бичгээр илэрхийлсэн байна. Гэвч Сирийн Засгийн газар юуны түрүүд хүчирхийлэл, терроризмыг таслан зогсоохын тулд босогчид эсэргүүцлээ зогсоох шаардлагатай гэж үзжээ. Хэлэлцээрийг удирдан явуулж буй НҮБ-ын элч Лахдар Брахим Оросын гадаад хэргийн сайд Геннадий Гатиловтой хэлэлцээрийн өмнө уулзаж, Сирийн асуудлаар ярилцжээ. ОХУ, АНУ, НҮБ-ын гурвалсан уулзалтыг тун удахгүй зохион байгуулахаар болсон юм. Сирийн энхийн хэлэлцээрт хөндлөнгийн орнууд оролцох шаардлагатай болсон нь хэлэлцээрийг гацааж байна хэмээн Синьхуа агентлаг онцоллоо.