
Хятадын баруун хэсэгт орших Шинжиан мужийн Хотан сууринд 7,3 магнитудын хүчтэй газар хөдөлж, байшин барилгууд сүйрсэн байна. Газар хөдөлтийн улмаас учирсан хохирлын хэмжээ одоогоор тогтоогдоогүй байгаа ажээ. Хятадын гамшгаас хамгаалах мэргэжилтнүүд газар хөдлөлт ноцтой аюул учруулаагүй гэж тайвшруулжээ. Гэхдээ гамшгийн бүс рүү цэрэг, аврах ажилтнуудыг илгээсэн байна. Далайн түвшнээс дээш хэдэн мянган метрийн өндөрлөгт орших Ютан мужид 2008 онд газар хөдөлж, ихээхэн сүйрэл авчирсан ч хүний амь нас эрсдээгүй юм. Мөн 2008 онд Хятадын Сичуань мужид хүчтэй газар хөдөлж 90 мянган хүн амиа алдсан билээ.