Москва хотын төвд хоёр этгээд халиваар / отвертка / бэлэн мөнгөний машиныг онгойлгон хулгай хийх гэж байгаад баригджээ. Новорог гудамжинд байдаг банкны дохиоллын систем ажиллаж эхэлснээр хамгаалалтын ажилтнууд АТМ рүү явсан байна. Тэднийг очиход бэлэн мөнгөний машиныг хоёр залуу халиваар эвдлээд дотор нь байсан 9,3 сая рублийг авч явахаар зэхэж байжээ.
Хулгай хийх гэж байсан 25-30 орчим насны хоёр залууг хамгаалалтын ажилтнууд газар дээр нь барьж саатуулсан байна.
А.Анар

























































