
Бельги улс нь эутанази буюу эдгэршгүй өвчтэй хүмүүсийг зовлонгүйгээр тариа тарьж үхүүлэхийг хуулиар зөвшөөрсөн цөөн орны нэг юм. Тус улсын парламент энэ хуулийг хэлэлцэж үзээд насны хязгаарлалтгүй болгох талаар ярилцжээ. Тэр дундаа эдгэршгүй өвчтэй хүүхдүүдийг энэ хуульд хамруулахаар яригдсан нь ардчилал, хүний эрх чөлөөг дээдлэгч Бельгийн иргэдээс дэмжлэг авч байгаа ажээ. Гэхдээ эмч нар хүүхдэд өөрт нь ямар ч сонголт үлдээхгүйгээр нөгөө ертөнц рүү илгээхийг шүүмжилж байна. Бельгид үйлчилж буй одоогийн хуулиар эутаназид орох хүн заавал 18 нас хүрсэн байх ёстой. Тиймээс хорт хавдартай хүүхдүүдийн эрхийг хамгаалах зайлшгүй шаардлагатай болжээ.