
Төв Африкийн бүгд найрамдах улсын мөргөлдөөн үндэстэнүүдийг хагаралдуулж байгааг Эмнести интернэйшнл байгууллагаас сануулав. Олон улсын байгууллагын энхийн сахиулагчид лалын шашинт иргэдийг устгах ажиллагааг таслан зогсоож чадахгүй байгаа гэнэ. Францын колони байсан энэ улсыг Селекагийн босогчид эзлэн авсанаас хойш зөрчил сөргөлдөөн тасралтгүй гарах болсон юм. Христийн шашинтнуудын гар хөл болсон дайчид лалын шашинт иргэдийг устгахаар халдлага үйлдэх болжээ. Тиймээс энхийг сахиулагчид лалын шашинтуудыг тэдгээр дайчдаас хамгаалах шаардлагатай байгааг хүний эрхийг хамгаалагчид сануулж байна. Боссемплете хотод гэхэд өнгөрсөн нэгдүгээр сард 100 гаруй лалын шашинтан амиа алдсаныг тэд гэрчилжээ. Энэхүү үйлдэл нь 20 жилийн өмнө Рвадад болсон аймаглан устгах ажиллагаатай төстэй байна гэж үзжээ. Өнгөрсөн оны 12-р сард болсон үймээний улмаас Төв Африкт долоо хоногийн дотор 1000 гаруй хүн амиа алдсан юм.
Сэтгэгдэл (2)