20-р зууны хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг, Зөвлөлтийн коммунист удирдагч Сталины байшин жуулчдын сонирхлыг татсан газруудын нэг юм. Энэ зуслангийн модон байшинд нэг хоноход 7 мянган рубль буюу 200 доллар төлнө. Сталин хивс дэвсэх тун ч дургүй байсан гэнэ. Тэрээр хүмүүсийн хөлний чимээг сонсох гэж модон байшингаа паркетан шалаар гоёжээ. Хар тэнгисийн эрэг дээрх байгалийн сайхныг мэдрэх дуртай байсан бөгөөд хамгийн орчин үеийн усан сантай байв. Гэхдээ усанд хэзээ ч сэлдэггүй байсан гэнэ.







