
Венесуэлийн нийслэл Каракас хотод Засгийн газрын эсрэг оюутны жагсаалын үеэр хоёр хүн буудуулж, 23 хүн шархаджээ. Ерөнхийлөгч Николас Мадурог улс орны эдийн засгийг доройтуулж, жагсаал хүчирхийлэл болоход нөлөөлсөн хэмээн шүүмжилж байна. Венесуэлчүүд энэ долоо хоногт Ялалтын тэмцлийн 200 жилийн ой буюу залуучуудын өдрийг тэмдэглэсэн юм. Баруун жигүүрийн тэмцэгчид жагсаал хүчирхийлэл болон хувирахад нөлөөлсөн хэмээн буруутгагдаж байна. Жагсагчид оюутны хотхоны аюулгүй байдлыг хамгаалж чадахгүй байгааг болон эдийн засгийн хямралыг шүүмжилж байгаа ажээ. Венесуэл улс гэмт хэргийн гаралтаараа Латин Америктаа дээгүүрт ордог.