Америкийн хаданд авирагч Алекс Онналд 2014 онд гайхамшигтай амжилт гаргалаа. Тэрээр ямар ч хамгаалалтын хувцас хэрэглэлгүйгээр 460 метр өндөр хадруу авирч чаджээ. Оргилд хүрэхэд ердөө гурван цаг зарцуулсан нь хүүхэд бүрийн үзэх дуртай "Хүн аалз" киноны гол баатрыг санагдуулж байна. Энэ амжилтыг гаргахад маш их зориг, тэвчээр гаргасан хэмээн Алекс ярьжээ. Тэнцвэрээ алдахгүйн тулд хаднаас тас зуурч байсан Алекс ийм амжилт гаргасандаа итгэж чадахгүй байгаа гэнэ.





