
84 настай Бразиль эмэгтэй гэдэсний түгжрэлээр эмнэлэгт хүргэгджээ. Гэтэл гэдэсний түгжрэл бус 44 настай ураг тээж байсныг илрүүлсэн гайхалтай явдал болжээ. Рентгэн туяагаар өвчтөний хэвлийн хөндийг харахад 20-28 долоо хоногтой “чулуужсан ураг” байсан хэмээн эмч нар мэдээлж байна. 44 жилийн өмнө жирэмсэн байсан энэ эмэгтэй тэсэхэд бэрх зовж шаналж байсан ч тосгонд амьдарч байсан тул мэргэжлийн эмч олдоогүй ажээ. Гэвч хэсэг хугацааны дараа ямар ч өвчингүй болсон гэнэ. “Түүний гэдэс тийм ч том байгаагүй. Хүүхдээ хөдлөхөө болихоор нь зулбачихаж гэж бодсон” хэмээн эмнэлгийн ажилтан ярьж байна. Ураг ээжийнхээ гэдсэнд 40 гаруй жил байсныг хэн ч мэдээгүй юм. Өвчтөний эрүүл мэнд маш аюултай байгаа тул гэр бүлийнхэнтэй нь зөвшилцсөний дараа хагалгаа хийхээр болжээ.