
Мичиган мужийн иргэн Женнифер хэмээх бүсгүй 10 настай хүү Колиныхоо төрсөн өдрөөр хамгийн содон бэлэг барив. Тэрээр Фэйсбүүк хуудаснаа ганц ч найзгүй байсан хүүдээ хэдхэн долоо хоногийн дотор 1,3 сая лайк цуглуулж өгчээ. Коли хүү орчноос тасрах өвчтэй учраас 11 насныхаа төрсөн өдрийг ганц ч найзгүй тэмдэглэх болсон юм. Ийм өвчтэй хүмүүсийг нийгэм хүлээж авдаггүй тул сургууль дээр нь үргэлж гадуурхдаг байна. Найзтай болох ямар ч боломжгүй тэрээр үдийн хоолоо ганцаараа идэж хэвшжээ. Колины энэ байдлыг өрөвдсөн хүмүүс Фэйсбүүк хуудаснаа лайк дарж эхэлцгээсэн байна. Одоо Колины фэн хуудас хүртэл ажиллах болсон гэнэ.