Жон, Энни нар 1932 онд гэрлэж 14 ач, 16 гучтай болжээ. Амьдралынхаа 82 жилийг хамтдаа өнгөрүүлсэн хосууд анх эцэг, эхийнхээ зааснаар гэрлэж байсан гэдэг. Өдгөө 103 настай Жон, 98 настай Энни нар машин унадаг бөгөөд залуугийнхаа эрч хүчийг алдаагүй байна. Хэдийгээр эцэг, эхийнхээ заавраар гэрлэсэн ч хөрш айл байсан тул Жон 17 настай байхдаа Эннид анхны харцаар дурлаж, харж явдаг байв. Тэднийг гэрлэж байх үед их хямралын он жилүүд тохиож, хүнд хэцүү жилүүдийг хамтдаа туулсан юм. 15 настай охиноо хорт хавдраар алдсан хосуудын амьдрал тийм ч дардан байсангүй. Насан туршдаа хамт байсан тэд охиноо эмнэлэгт сахин 16 хоног холдсон нь амьдралынх нь хамгийн хэцүү үе юм. Тэр үед л хосууд хамгийн олон хоног уулзаагүй ажээ. Үүнээс бусад үед үргэлж хамтдаа байсан гэнэ.









