
Японы “Toyota Motor” корпораци 1,9 сая ширхэг “Prius” автомашиныг эргүүлэн татахаар болжээ. 2009 оны гуравдугаар сараас хойш үйлдвэрлэсэн буюу гурав дахь үед хамаарах машинууд нь ажиллах явцдаа хүч алдаж унтрах, зогсох эрсдэлтэй байгаа гэж “Toyota Motor” компанийн зүгээс мэдэгдсэн байна. Тиймээс дэлхийн зах зээлээс эргүүлэн татахаар болжээ. “Toyota Prius” автомашин манай улсад 20 мянган ширхэг байдаг гэсэн тоо бий. Дэлхийн 80 гаруй оронд худалдаалагдаж буй уг бүтээгдэхүүн 2013 онд гэхэд 3 сая хувь борлуулагджээ.
Сэтгэгдэл (1)