
Киргизийн Ош хотын бүх дунд сургуульд Валентины баяр тэмдэглэхийг хоригложээ. Энэ баяр хүүхдийн бэхжээгүй оюун ухаанд нөлөөлж, ёс суртахууны доройтолд оруулдаг хэмээн тус хотын боловсролын хэлтсээс үзжээ. Тиймээс сургууль дээрээ захидал, илгээмж солилцохгүй болсон гэнэ. Валентины баярын оронд маргааш “Гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэхээр болсон байна.
Сэтгэгдэл (1)