
Өчигдөр шөнө Хятадын Жинхуа хотын нэгэн тосгон дахь хуучны хуримын ордны барилга нурж зургаан хүн амиа алджээ. Үүнээс гадна арав гаруй хүн шархадсан байна. Ослын газар аврагчид ажиллаж, шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа талаар Хятадын төв телевиз мэдээллээ. Хуримын ёслолд 200 гаруй хүн оролцож байжээ.