
Италийн Ардчилсан намын шинэ удирдлагууд томилогдсоны дараа ерөнхий сайд Энрико Летта огцорч буйгаа албан ёсоор зарлалаа. Энрико Летта ардчилсан намаас сонгогдсон юм. Тэрээр намынхаа удирдлагуудын шийдвэрийн дагуу ийм алхам хийсэн гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Гэвч Ардчилсан намын дарга Маттео Рензи, ерөнхий сайд нарын харилцаа таагүй байсныг эх сурвалжууд мэдээллээ. Тиймээс Маттео Рензи түүний оронд ерөнхий сайдаар ажиллах болно гэсэн таамаглал давамгайлж байна. Маттео ерөнхий сайдыг ажилгүй иргэдийн тоог сүүлийн 40 жилд байгаагүйгээр өндөр түвшинд хүргэсэн, эдийн засгийн өсөлтийг 9 хувиар сааруулсан хэмээн буруутгаж байжээ.
Сэтгэгдэл (1)