25 настай Манжу Дарра хэмээх Энэтхэг охин төрсөн цагаасаа хойш нэг ч хоол идэж үзээгүй гэнэ. Тэрээр зөвхөн ус, сүү ууж амьдардаг. Энэтхэгийн нийслэл Дели хотын ойролцоо орших Сонипат сууринд амьдардаг тэрээр булчин сулрах эмгэг хэмээх маш ховор төрлийн өвчтэй. Тиймээс бүхэл хоол идвэл гэдсэн дотор нь түгжрэх аюултай юм байна. Манжу бусад Энэтхэг эмэгтэйчүүдтэй адил өндөртэй боловч хэт туранхуй учраас гэрийн ажлаа хийж чаддаггүй. Тэрээр эцэг эх, хоёр ах, таван эгчтэйгээ амьдардаг бөгөөд Манжугаас бусад нь эрүүл ажээ. Манжу бүсгүйг эрүүл байлгахын төлөө өдөр бүр 4-5 литр сүү уулгадаг байна.



