
Индонезийн зүүн хэсэгт орших Жава хотын Келуд уулын галт уул идэвхжиж үнс нурам гарч байна. Тиймээс энэ бүсэд амьдарч буй 66 мянган иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлж эхэллээ. Галт уул идэвхжсэний улмаас зүүн болон төв Жавагийн нислэгүүдийг цуцалжээ. Үндэсний гамшгаас хамгаалах албаны төлөөлөгч галт уулын орой дээрээс хэлтэрхийнүүд олгойдон гарч байгааг онцолсон ажээ. Келуд уулын галт уул 2007 онд дэлбэрч байсан хэдий ч сүүлийн 10 өдрийн дотор дахин идэвхжиж байсан юм. 1990 онд галт уулсын дэлбэрэлтэд өртөж 90 гаруй хүн нас баран хэдэн зуун хүн шархадсан билээ. Индонези улс нь хүчтэй газар хөдөлж, галт уул байнга дэлбэрдэг Номхон далайн эх газар дээр оршдог байна.