
Өмнөд болон Хойд Солонгосын удирдагчид дайны үед салан тусгаарлагдсан гэр бүлүүдийг эргэн нэгтгэх асуудлаар дээд хэмжээний хэлэлцээр зохион байгуулж байгаа билээ. Хэлэлцээрийг энэ сарын 20-ноос 25-ны хооронд ахин үргэлжлүүлэхээр болсон байна. Панмунжомын хилийн шалган нэвтрүүлэх бүсийн орчимд болсон эхний хэлэлцээрээр ямар үр дүн гарсан талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй юм. Харин хоёрдугаар шатанд Өмнөд Солонгос, Америкийн хамтарсан цэргийн сургуулилтын асуудлаар гүнзгий ярилцахаар болжээ.