Хүний амьдрал учир битүүлэг явдлаар дүүрэн ажээ. Үхлээс дахин
амьдарч чадсан хүмүүсийн талаар та сонсож байсан нь лавтай. Ингээд
туйлын ховор тохиолдлоор амьд үлдсэн хүмүүсийн түүхээс хүргэе.

1.
Саяхан өвчнөөр өөд болсон эмэг эх нь гал тогоонд хоол хийж, тайван
алхаж явна гэж хэн ч санаагүй юм. 95 настай Ли Сюпен унтлагынхаа өрөөнд
нас барсанаас хойш зургаан өдрийн дараа авснаас гарч ирсэн байна.
Түүнийг тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан гэж үзэн оршуулах
ёслолыг гэр бүлийнхээ хүрээнд нам гүмхэн хийжээ. Оршуулгын ёслолын
маргааш гэрийнхэн нь эргэж очиход авс хоосон болохыг мэдээд ихэд гайхсан
байна. Гэтэл гал тогооныхоо өрөөнд эмээ нь амьд сэрүүн сууж байсан
бөгөөд эмч нар Ли гуайг түр зуур амьсгал хураасан гэж оношилжээ. Тэрээр
тосгоныхондоо “Би маш удаан унтсан. Сэрээд маш их өлссөн учраас хоол
идэхээр гал тогоо руугаа орсон” хэмээн ярьжээ.

2.
Зимбабве улсын биеэ үнэлэгч бүсгүй зочид буудлын өрөөнд
үйлчлүүлэгчтэйгээ бэлгийн харьцаанд орж байгаад шоконд орж амьсгал
хураажээ. Гэтэл бүсгүй “Намайг аллаа” хэмээн орилохыг сонссон хүмүүс
төмөр авсны тагийг онгойлгож гаргасан гэдэг. Энэ явдал Зимбабве улсын
иргэдийг ихэд цочирдуулж байлаа.

3.
Люз Милагрос Верон хэмээх латин нэрний утга нь шидэт гэрэл юм. Ийм
нэртэй нэг настай жаал маш гайхамшигтай түүхээр амьд үлджээ. Эмч нар
түүнийг төрөөд гурав хонож байхад нас барсан гэж үзээд цогцос хадгалах
газарт аваачсан байна. Гэвч 12 цагийн дараа хүүгийнхээ уйлахыг сонсоод
ээж нь гүйж очтол амьд байсан юм. Одоо хүү эсэн мэнд торниж байна.

4.
Уушигны хорт хавдраар нас барсан 60 настай Бразиль эмэгтэйн цогцсыг
хуванцар саванд хадгалах болсон юм. Гэтэл хоёр цагийн охиныхоо баяртай
гэж хэлэхийг сонссон ээж дахин сэргэсэн гайхамшигтай тохиолдсон байна.
Охин нь ээждээ сүүлийн удаа баяртай гэж хэлэх гээд тэвэртэл амьсгалж
байсан гэдэг.


