Японд хүчтэй цасан шуурганы улмаас 11 хүн амиа алдаад байна. Мөн 1000 гаруй хүн шархдаж гэмтсэн бөгөөд хүйтэн гэрт амьдарч буй хүмүүсийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Тус улсад өнгөрсөн долоо хоногт нэг метр цас орсон нь сүүлийн 20 жилд байгаагүй үзэгдэл юм. Токио хотын зарим замуудыг хааж, нислэгүүдийг цуцаллаа. Цаг уурчдын мэдээлж буйгаар Хоккайдод мөн цасан шуурга болох гэнэ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Токиод 27 см зузаан цас оржээ.








Сэтгэгдэл (1)