Украины ерөнхийлөгч Виктор Янукович тэмцлийн улмаас дөрвөн хүн амиа алдсаны дараа босогчдын талтай тохиролцоонд хүрэх гэж өршөөлийн хууль баталсан юм. Гэтэл прокурорууд хоригдлуудыг суллавал эмх замбараагүй байдал газар авна гэж үзсэний улмаас энэ долоо хоногт босогчид Киев хотын тусгаар тогтнолын талбайд тэмцсэн хэвээр байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт үймээний үеэр баривчлагдсан 243 хоригдлыг хоол хүнсээр хангажээ. Гэтэл бослого хөдөлгөөний үеэр баривчлагдсан хүмүүсийг өнөөг хүртэл суллаагүйд тэмцэгчид дургүйцэж байна. Тэд өршөөлийн хуулийн үр дүнг харахыг хүсч байгаа бөгөөд Украиныг Оросоос хараат бус байлгах шаардлага тавьж байгаа ажээ.

