
Баруун Африкийн Нигер улсын Борно мужийн хөдөө тосгоны 90 иргэн исламын цэргүүдийн халдлагад өртөж амиа алджээ. Тосгоны иргэдийг зэвсэглэсэн бүлэг этгээдүүд буудсан гэж амьд үлдсэн гэрч мэдүүлсэн байна. Мөн гэмт этгүүдүүд хүмүүсийг унтаж байх хооронд гэрт нь тэсрэх бөмбөг хаясны улмаас хэдэн арван хүн шархаджээ. Эрх баригчид удаа дараа хүчирхийлэл, халдлага үйлдэж байсан Боко Харам бүлэглэлийг дээрх хэрэгт сэжиглэж байна.